🎻♥️Хайрын Симфони - Танилцуулга
2026
[АНХААРУУЛГА: Ёс бус үг хэллэг, садист мазохист бэлгийн харилцаа, аллага гэх мэт зүйлс агуулсан тул эмзэг мэдрэг хүн уншихыг хориглоно]
-1₮
Чэ Бомжүнийн насан туршийн ганц мөрөөдөл нь “Хэн нэгэнтэй халуухан секс хийж байгаад зүрхний шигдээсээр хорвоог орхих” билээ. Тиймээс хэзээ ч хайр дурлал гээч зүйлд тэр итгэж үзсэнгүй. Харин оронд нь “сэтгэлийн жолоо”-гоо бусдад алдсан нөхдөө битүүхэн дотроо шоолдог байв.
Даанч “Давахгүй гэсэн даваагаа гурав давдаг”-ын үлгэрээр нэг сайхан нартай өдөр Чэ Бомжүн өөрийн үнэн сэтгэлийг илчилж:
- “Би....чамд сайн юм шиг байна” хэмээн ээрч мууран, бундан тархитай ахлах сургуулийн хүү шиг ичингүйрч зогсоно гэж зүүдэлж ч байсангүй.
- “Тэгээд юу гэж? Арай надтай болзмоор байгаа юм биш биз дээ? Тэгнэ гэж ярилтгүй шүү. Сексээс өөр чамаас хүсээд байх юм надад алга”
- “Надтай болзвол наад хүслийг чинь би хангалттай биелүүлнэ. Бүр залхтал чинь биелүүлнэ гэж мэд”
- “Болзохгүй байсан ч гэсэн секс хийж болоод л байсан шүү дээ”
Дөчөөд жил хорвоогийн тоосыг хөдөлгөхдөө дэндүү олон хүний чин үнэн хайрыг тэрэг шиг дайрч явсных нь үйлийн үр энэ юм байлгүй, ийм хариу сонсоно чинээ Чэ Бомжүн огтхон ч төсөөлсөнгүй.
- “Сонсож бай даа, ах гуай. Би өөрөөсөө найм орчим насаар дүү, төлөв даруу зантай, сексийн хувьд туршлага багатай бас том бэлэг эрхтэнтэй залуу сонирхдог юм”
Харамсалтай нь, Чэ Бомжүн Хэ Юйгээс найм байтугай насаар ах агаад дэр нэгтгэж явсан хүмүүс нь хүртэл хэдийн тоолж барамгүй олон болсон байв. Товчхондоо Чэ Бомжүн бол засаршгүй эр янхан билээ.
- “Ядаж нэг шаардлагад чинь би нийцэж байгаа биз дээ? Харин үлдсэнийх нь тухайд хоёул тохиролцож болохгүй гэж үү?”
Хэдий Чэ Бомжүн ийнхүү буулт хийхийг хичээсэн ч үл тоосон янзтай зогсох Хэ Юйгийн хоёр нүд гялалзаж, хорон инээмсэглэж байснаа:
- “Чи надад тийм их хайртай юм уу? Тэгвэл миний төлөө юугаа золиосолж чадах юм? Төмсгөө тастаад, тайган бол гэвэл чадах уу?” гэх нь тэр.
Хариу хэлэхийг нь хэсэг зуур хүлээсний эцэст Хэ Юй үргэлжлүүлэн:
- “Тэгнэ гэж мэдсэн юм аа” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Гэвч эрүүл ухаанаа алдсан Чэ Бомжүн шантрахын оронд илүү шаргуу зүтгэсээр л байлаа. Тэр байтугай улаан цагаандаа гарсан энэ “Эр янхан” өндөр цалинтай хуулийн багтайгаа хамтран чухал гэрээний төсөл хүртэл боловсруулчихсан байв.