Зохиол/видео контентын орчуулгын ертөнц ❤️
Өөр хэл дээр бүтээгдсэн гайхалтай зохиол, сонирхолтой түүх, сэтгэл хөдөлгөм видео контент бүр бидэнд хүрч чаддаггүй. Хэлний ялгаа гэдэг заримдаа дуртай бүтээлтэйгээ учрах замд жижигхэн хана босгочихдог шүү дээ.Тиймээс бид энэ орон зайг нээж байна. ❤️Гадаад зохиолын контент, гадаад видео контентыг уншигч, үзэгчдэд илүү ойр хүргэх орчуулгын ертөнцөд тавтай морил.Энд зөвхөн нэг жанраар хязгаарлагдахгүй. Романтик хайр дурлал, BL, fantasy, mystery, historical, ABO/Omegaverse, thriller, drama гээд өөр өөр өнгө аястай гадаад зохиолууд, мөн сонирхол татахуйц гадаад видео контентууд ээлж дараалан нэмэгдэх болно. 📚🎬Бидний зорилго бол үг нэг бүрийг зүгээр л өөр хэл рүү хөрвүүлэх биш. Зохиолын уур амьсгал, дүрүүдийн мэдрэмж, харилцан ярианы өнгө, тухайн агшны догдлолыг аль болох алдагдуулахгүйгээр уншихад эвтэйхэн, ойлгомжтой, уран зохиолын мэдрэмжтэй орчуулгаар хүргэх юм.Зарим бүтээл таныг инээлгэнэ.Зарим нь догдлуулна.Зарим нь шөнөжин дараагийн бүлгийг нь уншихад хүргэнэ.Харин зарим түүх дууссан хойноо ч сэтгэлээс тань удаан гарахгүй байх биз ээ. 🥀✨Цаашдаа сайтад:📖 Гадаад зохиолууд болон шинэ бүлгүүд🎬 Сонирхолтой гадаад видео контент💌 Шинэ бүтээлийн танилцуулга, санал болголт🔥 Уншигчдын сонирхож буй төрөл, зохиолууд✨ Тогтмол шинэ контентнэмэгдсээр байх болно.Энэ бол бидний эхний нийтлэл, харин цаашид энд олон түүхийн эхлэл тавигдана. Та дуртай зохиолоо олж, шинэ дүрүүдтэй танилцаж, өмнө нь огт мэдэхгүй байсан ертөнцөөр аялахад бэлэн байгаарай. ❤️Нэг түүхээс дараагийн түүх рүү…Нэг хэлнээс нөгөө хэл рүү…Сэтгэл хөдөлгөм бүтээлүүдийг танд улам ойртуулъя.🌷 Манай орчуулгын ертөнцөд тавтай морил.