⚖️🖤 Прокурорын Санал - Танилцуулга

2026

[АНХААРУУЛГА: Ёс бус үг хэллэг, садист мазохист бэлгийн харилцаа, аллага гэх мэт зүйлс агуулсан тул эмзэг мэдрэг хүн уншихыг хориглоно]

-1

И Чэха цагдаагийн албанд дасан зохицож чадаагүйгээс прокурорын байгууллагын төрийн албан хаагч болж, Данхён салбар прокурорын газарт мөрдөн шалгагчаар томилогдоно. Тэр багаасаа “алуурчны хүү” гэх нэр зүүж, үе тэнгийнхний гадуурхалт болон гэр бүлийн хүчирхийллийг туулж явсны хувьд энэ удаа шинэ ажилдаа ямар ч үнээр хамаагүй дасан зохицохоор шийджээ.


Данхёны прокурорын газарт очсон И Чэха нэгэн цагт өөрт нь тулгасан хилс хэргийг цагаатгахад тусалж байсан, үргэлж хүндэлж явдаг Жү Тэсон прокурортой тааралдав. Жү Тэсон бол найман жил ажилласан, өндөр ур чадвартай ч төгс төгөлдөрт хэт тэмүүлдэг, хурц ааштай прокурор юм.


Нэг удаа хамтдаа хэрэг дээр ажилласнаас хойш Жү Тэсон Чэхад онцгой анхаарал хандуулж эхэлнэ. Улмаар прокурор өөрийн олон жилийн турш мөрдөж ирсэн аллагын хэргийг хамт шалгах хамтрагчаар Чэхаг сонгож, удирдлага доор нь ажиллах мөрдөгч болох санал тавьжээ.


Гэвч хэрэг гүнзгийрэх тусам тэдний холбоо зөвхөн прокурор × мөрдөгч гэсэн ажлын харилцаагаар хязгаарлагдахаа больж, сэжиг, өнгөрсөн үеийн шарх, нуусан үнэн болон бие биедээ татагдах мэдрэмж давхар холилдож эхлэв.