🔎🌙Хавтаст Хэргийн Эмхэтгэл - Танилцуулга
2026
[АНХААРУУЛГА: Ёс бус үг хэллэг, садист мазохист бэлгийн харилцаа, аллага гэх мэт зүйлс агуулсан тул эмзэг мэдрэг хүн уншихыг хориглоно]
-1₮
Хө Юй бол баян, царайлаг хэдий ч онцгой ховор сэтгэцийн эмгэгтэй залуу. Тэр олон жилийн дараа эх орондоо ирмэгцээ хар багаасаа хайрласаар ирсэн бүсгүйнхээ сэтгэлийг татахыг хүссэн ч ах нь болох Ше Чинчөн замд нь хөндөлсөн байв. Хамгийн гол нь Ше Чинчөн бол Хө Юйгийн хуучин эмч бөгөөд сэтгэцийн өвчнийг нь хамгийн сайн мэддэг хүн юм.
Хө Юй, Ше Чинчөн хоёрын харилцаа эхэндээ бараг үзэн ядалт, үл итгэлцэл, хүчтэй сөргөлдөөнөөс эхэлдэг ч санамсаргүй ноцтой гэмт хэрэгт татагдан орж, тухайн хэргийн цаана нуугдсан аймшигтай нууцуудыг илрэх тусам Хө Юйгийн Ше Чинчөнд хандах мэдрэмж энгийн дайсагналаас аюултай, хэт автсан татагдалт болон хувирна.
Энэ зохиол ердийн романтик BL биш. Гол цөм нь сэтгэлзүйн шарх, хэт авталт, эрх мэдлийн зөрчил, өвчин ба туршилт, нууц хэрэг, гэмт хэргийн мөрдлөг, хайр ба үзэн ядалтын хил дээр өрнөдөг бараан түүх юм.