💔🖤Гүн Шигдсэн Сорви - Танилцуулга

2026

[АНХААРУУЛГА: Ёс бус үг хэллэг, садист мазохист бэлгийн харилцаа, аллага гэх мэт зүйлс агуулсан тул эмзэг мэдрэг хүн уншихыг хориглоно]

-1

Альфа, Омега нарын ертөнцөд хайр дурлал зөвхөн сэтгэлийн таталцал биш феромон, төрөлхийн зөн, эзэмдэх хүсэл, салж чадахгүй холбооноос хамааралтай ажээ.


 Тиймээс энэ ертөнцөд Бета нарт оршин байх газар үгүй гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн  Нинь Юй туулж өнгөрүүлсэн бүхэн нь сорви болон үлдсэн гэж бодсон ч тэр Альфаг амьдралд нь ахиж гарч ирэх үед таагүй дурсамж нь шарх хэвээр хөндүүрлэсээр байгаа гэдгийг ухаарна.


Зүрхний гүнд он удаан жилийн турш шарх болж явсан ч, бага багаар эдгэх сорвийн тухай, мөн хайр гэдэг зүйл ямар эмзэг, ямар хүчтэй байдгийг ойлгуулсан сэтгэл хөдлөм түүх ийнхүү эхлэв.