

2026
·[АНХААРУУЛГА: Ёс бус үг хэллэг, садист мазохист бэлгийн харилцаа, аллага гэх мэт зүйлс агуулсан тул эмзэг мэдрэг хүн уншихыг хориглоно]
1,000₮
Вэй Үшянь бол төрөлхийн авьяастай бясалгагч хэдий ч уламжлалт замаас гажиж, нас барагсдын хүчийг ашигладаг хориотой бясалгалын аргыг хөгжүүлснээр хүмүүсийн айдас, үзэн ядалтын бай болжээ. Эцэст нь тэр эмгэнэлт байдлаар өөд болсон хэдий ч 13 жилийн дараа нэгэн залуу эр өөрийн биеийг тахил болгон өргөж, Вэй Үшянийг буцаан амилуулснаар бүх зүйл дахин эхэлнэ.
Ахин төрснийхөө дараа Вэй Үшянь өнгөрсөн амьдралаа нуухыг хичээдэг ч хуучин танил Лань Ванжитайгаа таарчих юм гэж санасангүй. Хүйтэн хөндий зантай, дүрэм журам ягштал баримталдаг, дуу цөөтэй Лань Ванжи болон хөгжилтэй, эрх чөлөөтэй Вэй Үшянь хоёр зан чанарын хувьд тэс өөр хүмүүс ч гэсэн хамтдаа учир битүүлэг үхэл, тасарсан цогцос, олон жилийн өмнөх хэрэг явдлын мөрөөр явсаар бясалгагчдын ертөнцийн ард нуугдсан үнэнийг илрүүлнэ.