

2026
·17 бүлэг
·[АНХААРУУЛГА: Ёс бус үг хэллэг, садист мазохист бэлгийн харилцаа, аллага гэх мэт зүйлс агуулсан тул эмзэг мэдрэг хүн уншихыг хориглоно]
1,000₮
Хө Юй бол баян, царайлаг хэдий ч онцгой ховор сэтгэцийн эмгэгтэй залуу. Тэр олон жилийн дараа эх орондоо ирмэгцээ хар багаасаа хайрласаар ирсэн бүсгүйнхээ сэтгэлийг татахыг хүссэн ч ах нь болох Ше Чинчөн замд нь хөндөлсөн байв. Хамгийн гол нь Ше Чинчөн бол Хө Юйгийн хуучин эмч бөгөөд сэтгэцийн өвчнийг нь хамгийн сайн мэддэг хүн юм.
Хө Юй, Ше Чинчөн хоёрын харилцаа эхэндээ бараг үзэн ядалт, үл итгэлцэл, хүчтэй сөргөлдөөнөөс эхэлдэг ч санамсаргүй ноцтой гэмт хэрэгт татагдан орж, тухайн хэргийн цаана нуугдсан аймшигтай нууцуудыг илрэх тусам Хө Юйгийн Ше Чинчөнд хандах мэдрэмж энгийн дайсагналаас аюултай, хэт автсан татагдалт болон хувирна.
Энэ зохиол ердийн романтик BL биш. Гол цөм нь сэтгэлзүйн шарх, хэт авталт, эрх мэдлийн зөрчил, өвчин ба туршилт, нууц хэрэг, гэмт хэргийн мөрдлөг, хайр ба үзэн ядалтын хил дээр өрнөдөг бараан түүх юм.
Ийм царайтай төрж өссөн хүү доромжлолыг хангалттай мэдэрч, бишгүйдээ доог тохууны бай болдог байв. Нуухын аргагүй энэ муухай царайнаасаа болон өсвөр насны хүү үргэлж бусдын харцнаас ичиж зовон байж өссөн юм.
"Ах" гэх үг, тэнгэрийг цочоон аянга цахилах шиг, Хө Юй хэдий хатуужсан ч, хайхрамжгүй залхуу харц нь агшин зуур замхран, түүний рефлекс сэргэн аянгын гэрэлд тоо томшгүй олон бараан дурсамж жирэлзэв.
Ше Чинчөн түүнийг арван дөрөвтэйд нь орхин явснаас хойш, өнөөдөр ч гэсэн, магадгүй Ше Чинчөний харахаар Хө Юй зүгээр л амьсгалж, оршиж л чадах гурван хэмжээст хотын тэнэг төдий...Энэ алдаа байсан... Энэ нь зүгээр л Ше Чинчөнд инээдмийн шоуныхаа өөр нэг ангийг толилуулж байгаа хэрэг биш гэж үү?
Одоо Ше Чинчөн рүү ахин харах нээ тэр өмнөх шигээ аймаар санагдсангүй. Магадгүй зарим хүний хувьд бага балчирт нь оюун ухаанд нь хадагдаж үлдсэн аливаа зүйлс нь бодит бус хуурмаг төсөөлөлтэй байдгаас болсон байж магадгүй юм, ямартаа ч өнгөрсөн үеийн мэдрэмж нь үнэн байсангүй.
Хайр гэгч нь хүн буруу гэдгийг мэдсээр байсан ч толгойгоо гээж, хөл алдах ангал гэдгийг мэдсээр байж хомхойрон зүтгэж, хараал зүхэл, харгис хорон байж, ёс суртахуун, амьдрал, эцсийн эцэст….юуг ч үл тоомсорлохыг хэлдэг юм бол би энэ бүхнийг хайр биш өвчин хэмээн нэрлэнэ.
Ше профессор оо, та бол жинхэнэ сэхээтэн, үнэхээр даруу хүн юм. Харамсалтай нь, өнөө үед ийм чин сэтгэлтэй хүнийг олоход хэцүү.
Цугларсан олон зөвхөн Хө Юйгийн нам гүм, гоёмсог, ялангуяа үзэсгэлэнтэй, соёлтой дүрсийг л харж байсан бөгөөд, гэхдээ илүү ойртон харах юм бол нэг төрлийн амьтны хог хаягдлын амьсгалыг мэдрэх байсан. Ше Чинчөн Хө Юйг зовоохыг хүссэнгүй тэгээд ч энэ мөчид нэг их санаа зовсонгүй.
Уучлаарай, миний үйлчлүүлэгчийн хүүхэд бага зэрэг төлөвшөөгүй байна. Та бүгдэд ийм зүйл харуулсанд уучлаарай.
За яахав, Ше Чинчөн, чи дэндүү чадварлаг юм. Энэ хорвоод хэчнээн хүн Хө эзэнтнийг жолоочийн хувиар үзэж, үйлчлүүлснийхээ төлбөрийг төлж зүрхлэх вэ? Тэгээд яагаад тэр биеэ үнэлэгчид мөнгө төлж байгаа юм шиг сонсогдоод байгаа билээ!
Хө Юйгийн царай гэнэт хувьсхийгээд ирлээ. Эхэндээ зүгээр л таагүй таамаг байсан бол одоо Хө Юй ямар нэг зүйл буруу байгаад бүрэн итгэлтэй болов. Утсанд Ше Шюэгийн тэр үед Хө Юйд ирүүлсэн сүүлчийн зурвас байсаар байлаа--
Энгийн хүмүүс ийм богино хугацаанд зэрэмдэглэсэн цогцсыг таньж чадахгүй байх. Цусны үнэр дангаараа л хүний ухааныг балартуулж, эрүүлээр сэтгэх чадваргүй болгодог. Харин Хө Юй бол сэтгэцийн өвчний өвөрмөц тохиолдол болох "Сэтгэцийн эбола" хэмээх өвчний 4 дэх тохиолдол билээ.
Тал бүр тийш очис цацран, ууртай догшин там аймшигт хар утааг тургилан цацав! Хорон муу утаа мушгиран хар утаан багана үүсэхэд, тэр өтгөн утаа нь хөөрхий эмэгтэйн өрөвдөлтэй гаслаан шархалсан амьдралтай нь нэгдэн байх шиг.
Хүнд байж болох бүхий л чадварыг тусгай тооцооллын аргаар компьютерт тооцоолон загварчилж гаргасан байдаг бөгөөд эдгээр чадваруудын дундаас оршин байдаг эсэх нь үргэлж эргэлзээтэй гэж тооцогддог чадвар бол "ЦУСАНХОВС" юм!
Сэтгэцийн өвчтөнийг тусгаарлагдсан тохиолдол гэж үзэж, нийгмээс тусгаарлах ёсгүй, тийм болохоор сэтгэцийн өвчний эсрэг тэмцэхэд эм нь дангаараа шийдвэрлэх үр дүнд хүрэх арга зам болохгүй. Өвчтөн эдгэрч чадах эсэхийн гол түлхүүр нь түүнийг нийгэм, гэр бүлтэй нь холбосон “гүүр”-ийг сэргээхэд оршино.
Тэрээр багадаа Ше Чинчөнөөс айдаг байсан ч эрчүүдийн хөгжлийн явц үргэлж л ийм байдаг. Залуу насанд өндөр уул дээрээс нь сүндэрлэн илүү өндөр, илүү дарамттай байх тусам тэд өсч том болоод тэр уулыг нурааж, давж гарахыг улам бүр хүсдэг.
Тэр тэвчихийн аргагүй ихэмсэг, хүйтэн ширүүн царай ... ийм зүйл тохиолдвол Ше Чинчөний урьд өмнө хэзээ ч харж байгаагүй төрхийг илчлэх болов уу?
Дөнгөж насанд хүрсэн залуу эрчүүдийн хувьд эго нь хамгийн их байдаг. Тэдний хувьд бусдаас өөрийгөө эрч хүчгүй гэж сонсохыг тэвчиж чаддаггүй. Гэсэн хэдий ч түүнд хэлэх ямар ч тайлбар байсангүй, тийм болохоор Хө Юй, Ше Чинчөнийг харахыг ч хүссэнгүй зүгээр л мод налан өөр тийшээ харав.